Тусламж цэс – Тикет системийн заавар

Ашиглалтын үйлчилгээ авах хүсэлтийг Тикет” гэх бөгөөд e-accounting системийн хэрэглэгчдээс нэвтрүүлэлт болон ашиглалт үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хүсэлтүүдийг Тикет системээр хүлээн авч хариу үйлдэл үзүүлнэ.  Мөн тикет системд хэрэглэгчдээс тогтмол ирж буй асуултууд болон системд ажиллах товч заавруудыг харах боломжтой.

Тикет системд нэвтрэхдээ Хажуу цэсэд байрлах Тусламж цэс дээр дарж орно.

                                                     Хүсэлт илгээх заавар

 Алхам 1. Тикет системд хүсэлт илгээхийн тулд  Хүсэлт илгээх товч дээр дарна.

 

 Алхам 2. Хүсэлт ангилах

Хүсэлт илгээх сонгоход Тусламжийн хүсэлт илгээх хуудас руу шилжих ба тус хуудаст та өөрийн илгээж буй хүсэлтээ ач холбогдлын зэргээр нь ангилах үйлдэл хийнэ.

Системтэй холбоотой хүсэлтийг доорх 4 ангилалд авч үзнэ. Эдгээр нь:

  1. Маш чухал: Програм хангамжийн бодит хэрэглээг шууд тасалдуулах магадлалтай.
  2. Чухал: Програм хангамжийн бодит хэрэглээг шууд тасалдуулахгүй боловч шийдэлгүй орхивол эрсдэл нэмэгдэх магадлалтай.
  3. Дундаж: Програм хангамжийн бодит хэрэглээг шууд тасалдуулахгүй боловч хугацаа хожимдолгүй шийдэх шаардлагатай.
  4. Бага: Програм хангамжийн бодит хэрэглээг шууд тасалдуулахгүй боловч яваандаа шийдэх боломжтой.

Алхам 3. Хүсэлт бүртгэх

Та тохирох ангиллыг сонгосны дараа Тикет бүртгэх хуудас руу шилжих ба дараах мэдээллүүдийг заавал оруулсан байна.

Хэрэглэгчийн нэр – Хүсэлт илгээж буй хэрэглэгч өөрийн овог, нэрийг бүтэн бичнэ.

И-мэйл хаяг – Хүсэлт илгээж буй хэрэглэгч и-мэйл хаяг оруулах ба хүсэлтийн явцын мэдээг тус хаягаар хүлээн авна.

Эрэмбэ – Илгээж буй хүсэлтийн яаралтай байдал буюу эрэмбийг сонгоно.

ГарчигАсуудлын товч тайлбарыг оруулна. Жишээ нь: Тайлангийн хугацаа буруу харуулж байна.

Мессеж Асуудал хэрхэн гарсан дарааллыг дэлгэрэнгүй бичиж оруулна. Мөн асуудлыг гарахад ашиглаж байсан хэрэглэгчийн системийн эрх, хэрэглэгчийн нэр, аль байгууллага буюу группийн хэрэглэгч, аль модулийг ашиглах явцад гарсан алдаа гэх мэт мэдээллийг тодорхой бичиж оруулна. Жишээ нь: Админ эрхтэй хэрэглэгч ерөнхий журналд, хугацааны шүүлт дээр 2023-02-03 – 2023-04-30 хооронд сонгож, бүх жагсаалтыг татахад зарим бүртгэсэн журнал бичилт харагдахгүй байна. Нэвтэрсэн хэрэглэгчийн нэр: munkhjargal.b, байгууллага: ШШГЕГ-ын харъяа Төв аппарат. Хавсралт зургаас дэлгэрэнгүйг харна уу.

Хавсралт файл – Тикетээ бүртгэхдээ Хавсралт хэсэгт алдааны зургийг хавсаргаж оруулах нь алдааг богино хугацаанд илрүүлэх боломжийг бий болгоно. 1 хүсэлтэд 2 файл хавсаргах боломжтой байна.

Хүсэлтийг илгээх товч дээр дарж бүртгэсэн хүсэлтийг илгээнэ.

Алхам 4. Хүсэлтийн дугаар хадгалах

Хүсэлтийг амжилттай илгээсний дараа хүсэлт илгээгдсэн тухайн мэдэгдэл харуулна. Мэдэгдэлд таны илгээсэн хүсэлтийн дугаарыг харуулах ба та тус дугаарыг хадгалж авсанаар өөрийн хүсэлтийн явцыг харах боломжтой болно.

 Илгээсэн хүсэлт харах

Тикет системд илгээсэн хүсэлтийн явцыг харахдаа Илгээсэн хүсэлт товч дарна.

 

Илгээсэн хүсэлт харах  сонгоход хүсэлт харах цонх нээгдэх ба Хүсэлтийн дугаар талбарт хүсэлтийн дугаар, И-мэйл талбарт хүсэлт илгээхэд оруулсан и-мэйл хаягыг оруулж, Хүсэлт харах товч дээр дарсанаар тухайн хүсэлтийн явцыг харах боломжтой.

Хүсэлт харах  дарахад  доорх зурагт харуулсаны дагуу хүсэлтийн төлөв болон бусад холбогдох мэдээлэл харуулах хуудас руу шилжинэ.

 

Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх хуваарь

Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх хуваарь нь системийн хэрэглэгчдийн ажлын онцлогтой уялдаж энгийн ажлын өдрүүд болон хагас жил, жилийн эцсийн тайлан тушаах үеүдэд өөр өөр байна.

  • Энгийн ажлын өдрүүдэд ашиглалтын үйлчилгээг Даваа – Баасан гарагт ажлын цагаар буюу 08:30 – 17:30 цагийн хооронд үзүүлнэ.
  • Хагас жил болон жилийн эцсийн тайлан тушаах сард Даваа – Баасан гарагт 08:30 – 19:30 цагийн хооронд, Бямба гарагт 10:00 – 17:00 цагийн хооронд ашиглалтын үйлчилгээг үзүүлнэ. 

Дуудлага хүлээн авах албан ёсны сувгийн жагсаалт:

  1. Утсаар - 72775544 /1-р шугам/
  2. И-мэйл - support@erin.systems
  3. Тикет систем 
Эрэмбэ Эхний хариу  Шийдэх хугацаа Явцын мэдээ
Маш чухал 2 цаг 8 цаг Цаг тутам
Чухал 4 цаг 3 ажлын өдөр Өдөр тутам
Дундаж 8 цаг 10 ажлын өдөр 7 хоногт
Бага 16 цаг 1 сараас дээш 14 хоногт

 

Article Details

Article ID:
7
Категори:
Date added:
2025-04-24 11:31:59
Rating :