Түгээмэл асуулт хариултууд
1. Нууц үгээ мартсан бол яах вэ?
Байгууллагын Ерөнхий нягтлан эрхтэй хэрэглэгч нь Админ тохиргоо аппликейшн - Хэрэглэгчийн удирдлага цэснээс байгууллагынхаа бусад хэрэглэгчдийн карт нь дээрээс Засах үйлдэл хийж нууц үг шинэчлэх талбарт шинээр нууц үг оруулж засварлах үйлдэл хийнэ.
2. Хаалтын бичилтээ яаж устгах вэ?
Ерөнхий нягтлан бодогч эрхтэй хэрэглэгч хаалтын бичилтийг хийх ба хаалтын бичилт хийгдсэн тохиолдолд журнал устгах засах эрхгүй байна. Тиймээс ерөнхий журнал цэсрүү орж гүйлгээний төрөл дээр ХААЛТЫН БИЧИЛТ журналыг сонгож 3 цэг дээр дарж устгах үйлдэл хийнэ
3. Авлага, өглөг яаж тохируулах вэ?
Авлага,Өглөг цэснээс авлага, өглөг үүсгэх товч дээр дарж авлага нэхэмжлэх, гэрээний огноогоор үүсгэх ба үндсэн данс дээр авлага, өглөгийн дансыг сонгож харьцсан данс дээр гарч буй зардлын дансыг сонгож үүсгэнэ.
Төрийн сангийн гүйлгээ цэснээс мөнгөн хөрөнгийн зардлын журналыг эхэлж бүртгээд дараа нь авлага өглөгөө тохируулах бичилт хийхдээ авлага өглөг цэсний ҮҮСГЭХ журналын төрлийг сонгоно. ХААХ журналын төрөл нь Мөнгөн хөрөнгийн зардлын бичилттэй адилхан үйлдэл хийгдэнэ.
4. Бараа материал, Үндсэн хөрөнгийн тодруулга тайлан СБТ -аас зөрсөн байна яах вэ?
Тодруулга тайлан нь журнал бичилтэд сонгосон СТТ үзүүлэлтээр дүн татаж байгаа тул БМ, ҮХ-н журналынхаа СТТ үзүүлэлтийг сонгосон эсэхээ шалгаарай.
5. ОДТ дээрх шууд зардлын дүн журналтай таарч байгаа боловч МГТ, Төсвийн тайлангуудын зардлын дүн зөрөөд байна.
ОДТ нь журнал бичилтэд сонгосон харьцсан дансны дүнгээр тайланд дүн татдаг харин МГТ болон ТГТ, ТТТ, НСТ -гууд нь ЭЗА -аар дүн татаж харуулдаг тул тайлант хугацаанд хийгдсэн шууд зардлуудынхаа эдийн засгийн ангиллыг шалгаарай.
6. Элэгдэл тооцох хуудсанд элэгдэл тооцох хөрөнгүүд гарч ирэхгүй байна яах вэ?
-
ҮХ -ийн дансны тохиргоо хийсэн эсэхээ шалгах. /ҮХ -ийн элэгдэлийн дансны тохиргоо хийгээгүй тохиолдолд Элэгдэл тооцох хуудсанд хөрөнгүүд нь гарч ирэхгүй./
-
ҮХ -ийн эхний үлдэгдэл оруулсан файлаа шалгах. Элэгдэл тооцохгүй үлдэх өртөг багана дээр дүн бичсэн, элэгдлийн сарыг 0 гэж оруулсан, ашиглах огноогоо буруу оруулсан байх магадлалтай.
7. Санхүү байдлын тайлангийн тэнцлийн дүн шалгах баланстай таарахгүй байна.
-
Тайлант хугацааны хаалтын бичилтийг хийж өгнө.
-
Шалгах балансын эцсийн үлдэгдлээс үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийн дүн кредит талд бүртгэгдсэн байгааг хасаж өгснөөр балансын дүнтэй тэнцэж байгаа эсэхийг шалгаарай.
8. Үндсэн хөрөнгийн залруулга заавал бүртгэх ёстой юу?
Систем хооронд шилжих, байгууллага хооронд хуучин хөрөнгө шилжүүлэх үйлдлүүдээс үүссэн хуримтлагдсан элэгдлийн зөрүүг систем шалгаж байгаа ба шалгаж илрүүлсэн ҮХ -ийн зөрүүг "УСНББОУС-3" 51 дүгээр заалтын дагуу залруулгын журнал бүртгэж өнгөрсөн үеийн тайланг залруулах үүрэгтэй.
9. Үнэ төлбөргүй шилжүүлсэн, хүлээн авсан нийт бараа материал, үндсэн хөрөнгийн дүн тодруулга дээр зөрсөн байна яаж шалгах вэ?
БМ, ҮХ -ийн тодруулга тайлангууд нь журнал бичилтэд сонгосон СТТ үзүүлэлтээр дүн татаж харуулдаг тул Ерөнхий журнал цэсний СТТ үзүүлэлт баганаар шүүлт хийж БМ , ҮХ -ийн журнал бичилтээ зөв бүртгэсэн эсэхээ шалгаарай.
10. Зарим журналыг Засах , Устгах товч харуулахгүй байна. Яаж устгах вэ? /Тооцооны нягтлан болон Нярав эрхтэй хэрэглэгч/
Тооцооны нягтлан болон Нярав эрхтэй хэрэглэгч нь зөвхөн өөрийн бүртгэсэн журналыг Засах болон Устгах эрхтэй байна. Журнал бүртгэсэн хэрэглэгчид хандах эсвэл Ерөнхий нягтлан эрхтэй хэрэглэгчид хандаж устгуулаарай.